З.Энхболд нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн долдугаар сарын 24-нд анхан шатны шүүхээр дахин хэлэлцсэн.
Шүүхээс хэргийг прокурорт буцааж, Б.Энх-Амгаланг суллан, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон бол З.Энхболдыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Тэгвэл анхан шатны шүүхийн шүүгчийн уг захирамжийг прокуророос эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байна.
Дээрх эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.10.07/ хэлэлцэнэ.


