Тариалан суманд алга болсон эмэгтэйг 17 дахь өдрөө эрэн хайж байна

Онцгой байдлын алба Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Дуургын нуруу” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ алга болсон эмэгтэй 17 дахь өдрөө эрэн хайж байна.

Өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас тухайн өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлага 09.22-ны 14:40 цагт хүлээн авсан.

Түүнээс хойш Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 10.07-ны өдөр анх алга болсон газраас Дуургын нурууны “Баруун-Асга” гэдэг газар хүртэл 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.