Гурилын үйлдвэрийн галыг унтраахаар 7 дүүргийн алба хаагчид ажиллаж байна

Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд Од группын Ургац гурилын үйлдвэрийн агуулах байрладаг. Өнөөдөр 05:03 цагт Онцгой байдлын газарт тус агуулах шатаж байна гэх дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.


