Найман тонн шатахуун асгарчээ

Онцгой байдлын албанд шатахуунтай цистерн замын хажуу руу унасан гэх дуудлага 10/08-ны 18:24 цагт иржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын адаг баг “Баадайн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/ шатахуун тээвэрлэж явсан автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, шатахуун асгарсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, “Монгол зам” ХХК-ийн ажилчдыг очиход Дорнод аймгийн Баян-Уул сумаас Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд 12 тонн шатахуун, 5 тонн түлш тээвэрлэж явсан “Beiben North Benz HLQ525” автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, дээшээ харсан байдалтай байсныг татан босгож, 8 тонн шатахуун асгарсан талбайд шороо асгаж саармагжуулалт хийжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.