Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаас чөлөөлөх шаардлага хүргүүлнэ

ИЗНН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Р.Батболд өнөөдөр /2026.03.17/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Б Батбаатар нь Улс төрийн намын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу намын үнэт зүйл зарчмыг ноцтой зөрчсөн тул намын гишүүнчлэлээс хасаж, цаашид ИЗНН-ыг төлөөлөх эрхгүй гэдэг шийдвэрийг Онц их хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар гаргасан. Тиймээс Б.Батбаатар ИЗНН-ын гишүүнчлэлгүй болсон тул Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлж, хамтарсан Засгийн газрын гэрээг хууль ёсны шинэ удирдлагатай шинэчлэн баталгаажуулахыг шаардаж байна.

Бидний хамтрал ардчилсан эрх зүйт төрийн өндөр чадамжийг чухалчлах хууль хүн бүр тэгш тэр дундаа төрийн өндөр албан тушаалтанд тэгш үйлчлэх бодлогын алдаа завхралыг засаж хариуцлага тооцон ажиллах зарчимд суурилах ёстой. Шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлнэ” гэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.