Шигшээ багийн эрэгтэй тамирчид Ази тивийн аваргыг зорилоо

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн-д оролцохоор Киргизстан улсын Бишкек хотыг зорин мордлоо. Тус тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 7–12-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Монгол Улсаа төлөөлөн дараах тамирчид хүч үзнэ:
• 57 кг – Б.Мөнх-Эрдэнэ
• 61 кг – Г.Батнасан
• 65 кг – Б.Зэнээмэдэр
• 70 кг – Т.Тулга
• 74 кг – З.Сумъяабазар
• 79 кг – О.Сүлдхүү
• 86 кг – Б.Бямбадорж
• 92 кг – Б.Бат-Эрдэнэ
• 97 кг – Г.Ганхуяг
• 125 кг – Б.Намбардагва


