“Бишкек-2026”-д өнөөдөр Монголын 5 бөх хүч үзнэ

Азийн АШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн
![]()
50 кг-ын жинд өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт Б.Мөнхнар,
![]()
55 кг-д О.Ариунзаяа,
![]()
59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа,
![]()
68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт Э.Дэлгэрмаа,
![]()
76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Э.Даваанасан нар барилдахаар зэхэж байна.
Өнөөдөр эдгээр таван жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд 13:30 цагаас явагдах бөгөөд мөн сонгомол бөхийн 60 кг, 67 кг, 72 кг, 82 кг, 97 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдана.


