Ибаримт хуурамчаар үүсгэж, урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байсан ​​​​​​​Б.У нь 2024 оны 8 дугаар сарын 20-ноос 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 459 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримт болох и-баримтыг хуурамчаар үүсгэж, түүнийгээ ашиглаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны А/218/А/146 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-д заасан хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж нийт 316.2 сая төгрөгийг хууль бусаар авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.