Төв аймгийн гурван суманд орон сууц барих сонгон шалгаруулалт зарлажээ

“ТОСК” ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн суманд төр, хувийн хэвшлийн түншлэлээр орон сууц барих нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудад орон сууцны төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.

 Орон сууцнуудын төслийг дээрх сумуудын нутагт байрлах “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн өөрийн эзэмшлийн газруудад барих бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Төв аймгийн Батсүмбэр суманд 4 блок 5 давхар бүхий 160 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн бол Баянчандмань суманд 3 блок 5 давхар 120 айлын орон сууцыг, Лүн суманд 2 блок 5 давхар 80 айлын орон сууцыг барихаар төлөвлөжээ.

Сонгон шалгаруулалтын зарыг дараах холбоосоор харна уу https://tosk.gov.mn/news/746/ 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.