НӨАТ-ын сугалааны 50 саяын азтаны тохирол энэ сарын 16-ндявагдана
НӨАТ-ын урамшууллын 2019 оны 06 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 06-р сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 05 дугаар сарын 01-нээс
31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн
баримтаа 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө
Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын
сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.