6 нэр төрлийн цайнаас хөгц, мөөгөнцөр илэрсэн тул буцаан татжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019.10.28-ны өдрийн ирүүлсэн албан бичгийн дагуу СХД 9-р хороо малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ.
“Хөвсгөл их тайга” ХХК-ийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Bolloo.mn