Цэцэрлэг, сургуулиудын эрт илрүүлэг X/1-нээс эхэлнэ

Гурван жилийн өмнө анх нэгдүгээр ангийн 60 гаруй мянган хүүхдийг нүд, шүд, зүрхний үзлэгт оруулахад гурван хүүхэд тутмын хоёрынх нь шүд цоорсон, гурван хүүхдийн нэг нь харааны гажигтай гэж гарч байжээ.

Маргаашаас цэцэрлэг, сургуулийн эрт илрүүлгийг эхлүүлнэ. Тодруулбал, уг арга хэмжээнд нийт 270 мянга 689 хүүхэд хамрагдах тооцоолол байгаа аж.

Тодруулбал,

  • Цэцэрлэгийн 3 настай 53 мянга 598 хүүхэд,
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,
  • Зургаадугаар ангийн 11 настай 74 мянга 751 сурагч,
  • Аравдугаар ангийн 15 настай 66 мянга 502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах  бөгөөд цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт оруулах юм байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.