МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр болох City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд тус дэлгүүрээр үйлчлүүлсэн МИАТ-ийн  зорчигч хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байгаа аж.

City Duty Free нь 2010 онд байгуулагдсан БНСУ-ын татваргүй худалдааны компани бөгөөд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 болон Терминал 2-т үйл ажиллагаа явуулдаг. Тус дэлгүүрээр  гоо сайхны бүтээгдэхүүн, K-Beauty, хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал болон бусад төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг.

МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай хөнгөлөлт

МИАТ-ийн зорчигч нь Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрээр үйлчлүүлснээр дараах тусгай хөнгөлөлтийг эдлэх боломжтой.

Худалдан авалтХөнгөлөлт
Тамхи 2 картон10,000₩
$30 болон түүнээс дээш10,000₩
$80 болон түүнээс дээш30,000₩
$120 болон түүнээс дээш50,000₩

Байршил: Инчоны олон улсын нисэх онгоцны буудал, Терминал 1 – City Duty Free

Хөнгөлөлт хэрхэн эдлэх вэ?

1. QR код уншуулах
Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын МИАТ-ийн бүртгэлийн хэсэгт байршуулсан постер дээрх QR кодыг гар утсаараа уншуулна.

2. Тусгай баркод, купоноо авах
QR кодыг уншуулсны дараа МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай баркод болон хөнгөлөлтийн купон гарч ирнэ.

3. City Duty Free-д зочлох
Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрт очиж, хүссэн бүтээгдэхүүнээ сонгоно.

4. Баркод болон boarding pass-аа үзүүлэх
Төлбөр хийх үедээ гар утсан дээрх тусгай баркодоо уншуулж, boarding pass-аа дэлгүүрийн ажилтанд үзүүлнэ.

5. Хөнгөлөлтөө эдлэх
Хөнгөлөлт таны худалдан авалтын үнийн дүнгээс шууд хасагдах бөгөөд үлдсэн төлбөрийг төлж худалдан авалтаа дуусгана.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.