Нийтийн албанд томилогдох 589 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 589 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 411 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 3 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэсэн байна.  

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 128 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдтэйгээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар хувь хүнд давуу байдал олгосон зэрэг зөрчлүүдийг тогтоож, авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.