Газар тариалан эрхэлдэг компаниудад шатахууныг 3400 төгрөгөөр олгоно

Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд өнөөдөр (2026.03.31) Хаврын тариалалт эхлэхтэй холбогдуулан газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тогтмол үнээр буюу 3400 төгрөгөөр шатахуун олгох шийдвэр гарсантай холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан уулзалт хийж ажлаа тодорхой болгон, санамж бичиг байгууллаа.

Энэхүү уулзалтын үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн үгэндээ шатахуун хадгалах сав барих ажилдаа яаралтай орж хэрэгжилтээ зуун хувь хангах шаардлагатайг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.