Сурронтой холбоотой зам тээврийн 161 осол гарчээ

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг 18-аас дээш насныханд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.

Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна.

Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, долоон хүүхдэд хүндэвтэр, дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Насны байдлаар нь авч үзвэл 17 настай 16, 16 настай 7, 15 настай тав, 15-аас доош насны дөрвөн хүүхэд байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хоёр дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон.

Тээврийн прокурорын газраас эцэг, эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, учирч болох эрсдэлийн талаар ойлгуулж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, осол аваараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.