“Оюутолгой” ХХК 2020 оны 12 дугаар сарын татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төллөө

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг Төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум ...

Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлийг арилжааны банкаар олгоно

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгдэж байна. Тухайлбал, Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,  Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн ...

Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэхүү хуралданаар: Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх; Банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох; Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт ...

Ирэх онд аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. 2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ. Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000, АИ-92 автобензин 42000, дизелийн түлш 80700, ТС-1 онгоцны түлш 4300 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт 133 мянган тонноос доошгүй хэмжээнд барьж байна. 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар ...

“Талх чихэр”, “Алтан тариа” компаниудад шалгалт оруулахаар боллоо

ШӨХТГ-ын улсын байцаагчид  9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн талхны үнэд судалгаа хийж, дүнгээ нэгтгэлээ. Судалгаанаас үзвэл талхны үнэ зах, худалдааны төвүүдэд 100-200 төгрөгөөр нэмэгджээ.  Тухайлбал “Талх чихэр” ХК-ийн “Атар” талх үйлдвэрээсээ 1200 төгрөгөөр гарч байгаа хэдий ч гадуур 1300-1400 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Харин “Алтан тариа” компани гурилын үнээ 30-330 төгрөгөөр нэмсэн бол бусад гурилын үйлдвэрүүдэд хийж байгаа ...

Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ

2020 сарын 07 дугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын өмнө нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өнөөдөр 2001 болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор 9 тээврийн хэрэгсэл гарчээ. Экспорт нэмэгдэж байгаа нь Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг ...

Монгол улсын татварын орлогын 8 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК дангаараа бүрдүүлллээ

Монгол улсын татварын орлогын 8 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК  дангаараа бүрдүүлэв. Улсын төсөвт 2019 онд 719.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн нь өмнөх оноос 54.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн 2019 онд орон нутгийн төсөвт 16.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2017 онд Чалкогийн 350 сая ам.доллар, 2018 онд Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг тус тус бүрэн төлж барагдуулаад байна.  Дэлгэрэнгүй...

Г.Занданшатар: Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ...

АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав. КОВИД19-ын халдварт цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн ...

Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж ФАТФ дүгнэлээ

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.