“Өнөр бүл” хүүхдийн төвд өнөөдрийн байдлаар 159 хүүхэд амьдарч байна

Баянзүрх дүүргийн ИТX-ын дарга А.Баяр “Өнөр бүл” төвийн хүүхдүүдтэй хамт нэгэн оройг өнгөрүүлж, мөрөөдлийнх нь талаар ярилцлаа

“Өнөр бүл” хүүхдийн төвд өнөөдрийн байдлаар 159 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүдийг хөгжүүлэх үүднээс хичээлээс гадуурх долоон төрлийн дугуйланг тус төв хичээллүүлдэг.

Хүүхдүүд өөрсдийн сонирхсон дугуйланд идэвхтэй хамрагддаг бөгөөд тэмцээн уралдаанд ч оролцдог. Ганцхан жишээ дурдхад Н.Одбаатар Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байна.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр мөрөөдлөө бий болгож түүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй гэдгийг хүүхдүүдэд хэлж, амжилт хүссэн юм.

Мөн 7,8,9 саруудад төрсөн хүүхдүүдтэй хамт төрсөн өдрийг тэмдэглэж, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд үлгэр уншиж өгсөн юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.