Зонхилох өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр “Sasson Sugatga” эмнэлгийн үүсгэн байгуулагч Хацүки Катог хүлээн авч уулзлаа. Түүний хувьд хөдөлгөөн засалч мэргэжилтэй бөгөөд багагүй хугацаанд манай улсын олон эмч нарыг мэргэшүүлэх чиглэлээр ажиллажээ.

Зонхилох өвчлөлүүдийг судалж, үүнийг бууруулах чиглэлээр ажилладаг тэрээр “Миний хийдэг ажил бол эмч нарыг ажилгүй болгох” хэмээн ярьсан. Мөн тэрээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил Япон улсаас 40 жилээр хоцорч байгааг хэллээ. Учир нь, 40 жилийн өмнө Япон улсад яг одоо манай улсад зонхилж байгаа өвчлөлүүд байсан. Одоо бол байхгүй болжээ. Тиймээс ул суурьтай судалгаа хийж, өвчлөлийг бууруулахад иргэдэд зөв дадал хэвшлийг бий болгох чухлыг тэрээр онцоллоо.

Ингэхийн тулд мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг энэ чиглэлээр мэргэшүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэдгээ хэлсэн.

Баянзүрх дүүрэгт шинээр Нийгмийн эрүүл мэндийн төвийн байр энэ ондоо багтаж ашиглалтад орно. Дүүргийн эрүүл мэндийн төвд энэ чиглэлийн асуудал хариуцсан алба байдаг тул бааз суурь, хүний нөөцийн хувьд хамтран ажиллах боломж байгааг онцоллоо.

Уулзалтад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан болон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга И.Батзаяа нарын албаныхан оролцлоо.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.