13700 өрхөд эрсдэлийн үнэлгээ хийлээ

“ЭРСДЭЛГҮЙ БАЯНЗҮРХ” аяны хүрээнд дүүргийн гэр хороолол бүхий хороодын бүх айл өрхүүдийн пийшин, зуух, яндан галын аюулгүй байдлын үнэлэх эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээг Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, хороодын хэсгийн ахлагч, мэргэжлийн байгууллага гээд 1100 орчим ажилтан, алба хаагчид хийлээ. Нийт 13700 өрхийн 19250 иргэнд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, заавар өгье, 21500 санамж материалыг тараалаа.

Эрсдэлийн үнэлгээ хийсний үр дүнд 6200 зөрчил илрүүлсэн. Тухайлбал,

• Цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан 2598,

• Гэр, байшингийн хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчсөн 621,

• Үнс, нурмаа ил задгай асгасан, үнсний сав таггүй 435,

• Пийшин, зуух гэмтэлтэй 360,

• Яндангийн хамгаалалт хийгээгүй, залгаас буруу 1145,

• Бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхисон 79,

• Шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж 69,

• Өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман доор буусан 65,

• Цонолт өгөх магадлалтай 98,

• Пийшин зуухны амны дор металл хуудас байрлуулаагүй 256,

• Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангаагүй 172,

• Яндангаа хөөлөөгүй 302 зэрэг зөрчил дутагдлыг илрүүлэн, 280 зөрчлийг газар дээр нь арилгуулав.

Хэрэв зөрчлийг арилгаагүй байсан бол гал түймэр, гамшиг осол үүсэх эрсдэлийг бий бодж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд үнэлж баршгүй хохирол учруулж болзошгүй байсан талаар мэргэжлийн байгууллагаас хэлж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.