”Тинк танк”-ийн эрдэмтдийн зөвлөлийн ээлжит уулзалт боллоо

Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд салбар бүрийн эрдэмтдийг оролцуулсан “тинк танк” байгуулсан нь хөгжлийн бодлогоо шинжлэх ухаанч, ул суурьтай, судалгаатай, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх үндэс болж буй.

“Хөгжлийн зураглал 2030” баримт бичигт дүүрэгт хийгдэх ажлуудыг таван бүлэгт хуваан авч үзэж буй. Тэгвэл эдгээрээс эдийн засаг болон хүний хөгжлийн чиглэлээр хийхээр тусгасан ажлуудын талаар Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр болон удирдлагууд эрдэмтэдтэй санал солилцож ээлжит уулзалтаа хийлээ.

Эдийн засгийн хөгжлийн асуудлаар хийсэн уулзалтад

-“Тинк танк”-ын зөвлөх багийн ахлагч, Монгол Улсын зөвлөх архитектур С.Намжилмаа,

-“Тинк танк”-ын зөвлөх, эдийн засгийн ухааны доктор, профессор Ч.Хашчулуун,

-“Тинк танк”-ын зөвлөх, аялал жуулчлалын салбарын профессор О.Сүхбаатар,

-“Тинк танк”-ын зөвлөх, Монголын логистикийн холбооны гүйцэтгэх захирал Н.Батбаатар,

-“Тинк танк”-ын зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер А.Мөнхболд,

-“Тинк танк”-ын эдийн засгийн асуудал хариуцсан багийн ахлагч, судлаач Ж.Хишигсайхан болон судалгааны “Эс Ай Си Эй” ХХК-ийн удирдлагууд оролцсон.

Эрдэмтэд ярилцаад цаашид дүүргийн эдийн засгийн загварыг боловсруулснаар аль ч шатанд хөрөнгө оруулалт хийсэн илүү үр дүнг нь урьдчилан харах боломжтой болно гэдгийг хэлсэн юм. Мөн одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Эко ногоон парк, арилжааны дүүрэг, үйлдвэрлэл иновацийн төв зэргийг байгуулснаар дүүргийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн ярилцлаа.

Харин хүний хөгжлийн чиглэлээр хийгдэх ажлуудын талаар

-“Тинк танк”-ын зөвлөх багийн ахлагч, Монгол Улсын зөвлөх архитектур С.Намжилмаа,

-“Тинк танк”-ын хүний хөгжлийн асуудал хариуцсан багийн ахлагч Г.Цэрэнжаргал,

-“Тинк танк”-ын зөвлөх, Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батжаргал

-Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Батзаяа

-Баянзүрх дүүргийн ХОББТ-ийн дарга Б.Бямбажаргал,

-Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн дарга Б.Мөнххишиг нар оролцсон бөгөөд цаашид эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх ажлуудыг чанаржуулах талаар санал солилцсон юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.