Баянзүрх дүүргийн Тийболлын шигшээ багийн тамирчдад амжилт хүслээ

Манай улсад тийболлын спорт хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд сүүлийн жилүүдэд тамирчид олон улсын хэмжээнд амжилт гаргаж байна. Үүний нэг жишээ өнгөрсөн долдугаар сард Япон улсад болсон бүх Японы хүүхэд багачуудын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хоёр баг өрсөлдөхөөр явж, нэг нь алтан цомын эзэн болжээ. Энэ багт Баянзүрх дүүргийн 33, 69 дүгээр сургуулийн сурагчид багтсан юм. Маргааш тийболын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнд манай дүүргийн Алтан шонхор, Эрчим багийнхан оролцохоор болсон бөгөөд энэхүү үйл явдлыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр болон Тийболлын холбооны удирдлагууд, Монголын үндэсний олимпын хорооны төлөөлөл 69 дүгээр сургуулийн хүүхэд багачуудтай уулзаж, тэмцээнд оролцох баг тамирчдад өмсгөл гардууллаа. Мөн энэ үеэр спортоороо үеийхнээ манлайлан сурсан тамирчин сурагчдыг алдаршуулсан юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.