А.Баяр: Цаасан дээр буусан бодлогын баримт бичгээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагын удирдлагууд Хөгжлийн зураглал бодлогын баримт бичигтэй холбоотойгоор санал солилцож ярилцлаа. Энэ үеэр Хурлын дарга А.Баяр хэлэхдээ

“2022 онд та бид хамтарч Баянзүрх дүүргийг 2030 он гэхэд эдийн засаг нь бэхэжсэн, хөгжил сайтай, бүх шатны төрийн үйлчилгээ нь хүртээмжтэй, иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлнэ гээд бодлогын баримт бичгийг хамтран боловсруулсан. Гэтэл өнөөдөр хэрэгжилт тааруу байна. Тиймээс бид хэрэгжсэн ажлуудад дүгнэлт хийж, хэрэгжээгүй, эхлээгүй байгаа олон ажлуудыг хэрхэн эхлүүлэх, эсвэл шинэчлэх шаардлагатай байна. Ний нуугүй дээ хэлэхэд бэлэн бодлогын баримт бичиг нь боловсроод гарчихсан байхад ажил болохгүй байгаад сэтгэл дундуур байна. Хэрэв энэ чигээр явсаар байх юм бол Хөгжлийн зураглал бодлогын баримт бичиг хий хоосон мөрөөдлийн дэвтэр болоод дуусна. Иймд та бид илүү нягт, уялдаатай ажиллаж, үр дүнд хүрэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Эрдэмтэн судлаач, төрийн албан хаагчдын зүгээс ч мөн адил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд, зарим төсөл хөтөлбөрийг ажил болгоход дан ганц татвар төлөгчдийн мөнгөөр биш гадна, дотны донор байгууллага, хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай талаар хэлээд, бодлогын баримт бичигт туссан зорилт, ажлуудыг үр дүнд оруулна гэдгээ илэрхийллээ.

Цаашид энэхүү уулзалтыг 7 хоног бүр хийх бөгөөд, тухайн төсөл хөтөлбөр хэрэгжээгүй байршлуудад ажиллаж шуурхай шийдвэрлэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.