С.Батцэцэг Оросын бөхийг ялж, медалийн төлөө барилдахаар шалгарлаа

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглож буй С.Батцэцэг Оросын бөх Ханум Вальеваг 8:5-аар ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Барилдаан яг л өмнөхийн нэгэн адил өрнөж, орос бөх 1:0-ээр тэргүүлж эхний үеийг дуусгасан. Харин хоёрдугаар үед орос бөх Батцэцэгийн хөлд ороход дагуулж шидээд бүхэл дөрвөн оноо авсан юм. Дараа нь мөн л дээрх мэхээр дөрвөн оноо авснаар ялалт манай хүний талд ирэх нь үндсэндээ ойлгомжтой болов. Сүүлд Вальева оноог бага зэрэг ойртуулсан ч Батцэцэг онооны давуугаа хамгаалж чадав.

Одоо С.Батцэцэг үдээс хойш финалд шалгарахын төлөөх барилдааныг Нигерийн бөх, Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай барилдана. Хагас шигшээ барилдаанууд 17:15 цагт эхлэх юм.

МҮОХ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.