ДАШТ: ОУХМ Ө.Батзул шагналт тавдугаар байрт шалгарав

  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул Норвеги улсын Осло хотноо энэ сарын 02-08-ны өдрүүдэд болсон “Осло-2021” ДАШТ-ийн 97 кг-ийн жинд шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Тэрээр Азийн АШТ-ийн мөнгөн медальт, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвили, “Mongolia Open” олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.