Үндэсний их баяр наадмын бэлгэдэл болсон амьтад: Марал Хангай Мэргэн гурав

Үндэсний их баяр наадмыг улам үнэ цэнтэй болгох, өв уламжлал, соёлын өвийг наадамчдад түгээн таниулах зорилготой наадмын бэлгэдлийн дүрүүдийг бүтээсэн. Түгээмэл болон тогтвортой шинжийг харгалзан түүхэн үндэс хийгээд нүүдэлчин монгол түмний сэтгэлгээний уламжлалыг чухалчлан дүрүүдийг тодорхойлсон юм.

Монголын түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо” бүтээлд илэрхийлэгдэх дараах амьтдыг наадмын бэлгэдлийн дүр болгон сонгосон байна.

Амьтан: Буга

Нэр: Марал

Бэлгэдэл: Хурдан морь


Амьтан: Чоно

Нэр: Хангай

Бэлгэдэл: Хүчит бөх


Амьтан: Шонхор

Нэр: Мэргэн

Бэлгэдэл: Мэргэн харваач

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.