Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд орж буй 12 онцлох өөрчлөлт

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд өмнөх төсвүүдээс зарчмын болон тооны хувьд орж буй 12 ОНЦЛОХ өөрчлөлтийг танилцуулъя.

– Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ.

– Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын дагуу 2024 онд хүрэх байсан түвшин болох ДНБ-ий 2.8 хувийг нэг жилээр наашлуулан төсвийн төслийг боловсруулсан.

– Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэнэ.

– 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, харин эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86% ДУУСНА. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн дагуул хот болох “Шинэ Зуунмод” хотын газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

– 2023 онд гадаад зээл, тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИНЭ.

– Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг БУУРУУЛНА. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ.

– IT-ын компаниудын гадаад руу шилжүүлэх гүйлгээний суутган ТАТВАРЫГ 4 ДАХИН БУУРУУЛНА. ГАРААНЫ КОМПАНИУДЫН орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД БҮРЭН ХӨНГӨЛНӨ.

– Шинэ автобусыг 2024 он хүртэл импортын ГААЛЬ, НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ.

– Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор ОРОН НУТГИЙН НЭМЭГДЛИЙГ 20 ХҮРТЭЛ ХУВИАР ТОГТООЖ үүн дээр нэмээд тухайн орон нутаг эдийн засгийн нөөцөө боломжит дээд хэмжээгээр ашигласан, орлогоо давуулан биелүүлсэн бол орон нутгийн удирдлага нь төрийн захиргааны албан хаагчдынхаа цалинг 80 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ эрхийг өгснөөр төрийн албан хаагчийн цалин 2 дахин нэмэгдэх боломжтой болно. УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААС ӨГДӨГ ХАНДИВ, ТУСЛАМЖИЙГ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛГОНО. Орон нутагт ипотекийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ.

– Орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор орлогын хэмжээ нь сард 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар татвар ногдуулахаар тооцсон. Ингэснээр нийт татвар төлөгч хувь хүний 0.1 хувьд тодорхой хэмжээний татварын ачаалал нэмэгдэнэ.

– Ковидын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэнд олгож ирсэн хүүхдийн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ төсвийн боломждоо тулгуурлан нийт хүүхдийн 91% хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авна.

– Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлнэ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.