DellEMC ФОРУМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

Мэдээллийн Технологийн салбарын энэ оны хамгийн анхны, томоохон форум болох DellEMC 2018 хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа.

Өндөр технологи, инновациуд улс орны хөгжил болоод, бизнесийн хэмнэлийг өөрчилж, цахим хувьсгалын шинэ эрин эхэлж байгаа энэ үед DellEMC брэнд шинэ технологи, инновацийг дэлхий даяар нэвтрүүлж байгаа билээ.

 

 

DellEMC-с дата центр болоод дэд бүтцийн хамгийн сүүлийн үеийн шийдэл, технологиудын талаарх Мэдээллийн технологийн салбарын 2018 оны хамгийн анхны томоохон хэмжээний форумыг “DellEMC Mongolia” болон тус компанийн албан ёсны дистрибьютериуд болох “Саммит Компьютер Технологи” ХХК, “Ай Ти Зон”   компаниуд хамтран 2-р сарын 21-ний өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.

 

 

 

Монголын мэдээллийн технологийн салбарын IT мэргэжилтнүүд, экспертүүд, удирдлагууд, харилцагчид, нийлүүлэгчид бүгд хамтарсан энэхүү үнэ цэнэтэй хэлэлцүүлгээр олон чухал асуудлууд хөндөгдсөн бөгөөд эдгээр асуудлын талаар DellEMC Австрали, Хонг Конг, Сингапур, Казакстан гэх мэт нийт 8 орны төлөөлөгчид ирж, ирээдүйг хөтлөх шинэ эриний дэд бүтэц, цогц шийдлийг танилцуулж, илтгэл тавилаа.

 

 

 

Монголчууд бидэнд хэдийнээ танил болсон мэдээллийн технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Dell брэнд өдгөө Монгол улсад 19 жилийн турш мэдээллийн технологийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж, томоохон байр суурь эзэлж байгаа билээ.

 

Эх сурвалж:  Pc Mall

 

 

 

  

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.