МДХ-Ы УДИРДЛАГУУД АХМАД БОЛОН ЗАЛУУ ТАМИРЧДАА ХҮЛЭЭН АВЛАА

 

МДХолбооны Ерөнхийлөгч П.Ганхүү болон Дэд Ерөнхийлөгч Н.Болдхүү нар сар шинийн баярыг тохиолдуулан ахмад тамирчдаа хүлээн авлаа.  Мөн энэхүү арга хэмжээний үеэр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдад хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзан мөнгөн шагнал гардууллаа.
 

 

Мөн сар шинийн өмнөхөн МДХ-ны Ерөнхийлөгч П.Ганхүү болон холбооны удирдлагууд "Grand China" спорт хэрэгслийн компани мөн Монгол-Хятадын БТС-ын ерөнхий холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2018 онд зохиох УБ-Бээжингийн ОУ-ын тэмцээн болон бусад арга хэмжээний талаар санал солилцов. Мөн "Grand China" компаний ТУЗ-ын дарга ноён Хоу Да Вэй Монголын дугуйн холбоонд 200 ширхэг дугуйг иж бүрэн хувцас тоноглолтой нь бэлэглэхээр болов. Монголын дугуйчид хэрэглэл материалын хомсдлоос удахгүй ангижрахаар боллоо.

 

 

МДХолбоо түүхэндээ анх удаа өөрийн нэр дээрээ Франц улстай хамтран хагас мэрэгжилийн буюу Continental team "PROJECT NICE COTE D'AZUR" багийг 3 жилийн хугацаатай байгууллаа. Уг баг нь манай шилдэг залуучуудаар бүрдсэн төслийн баг ба зорилго нь Францын мэрэгжилтэн дасгалжуулагчид манай тамирчдыг 2020 оны олимпод орох эрхийг авхуулахад оршиж буй юм.

 

Холбооны удирдлагууддаа нийт дугуйчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье! хэмээн Монголын Дугуйн Холбооноос мэдэгдлээ.

 

 

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.