БЗДИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан энэ сарын 25-нд болно

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 14 дүгээр хуралдаан энэ сарын 25-нд болно

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл цахимаар хуралдлаа. Тус хурлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулах тов болон хэлэлцэх асуудлыг баталсан юм.

Ээлжит бус хурлын товийг энэ сарын 25-нд тогтож, хурлаар

-Төрийн дээд шагналд уламжлах асуудал

-Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох

-Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах

-Газар нутгийн зарим хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах

-Хурлын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах гэсэн асуудлыг хэлэлцэхээр баталлаа.

Ээлжит бус хуралдаанаас өмнө дээрх асуудлуудтай холбоотойгоор намын бүлгүүд болон Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Нийгмийн бодлого, ногоон хөгжлийн хороо хуралдахаар боллоо.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.