Ти-боллын анхан шатны сургагч багш бэлтгэх сургалтад Баянзүрх дүүргийн 23 сургууль хамрагдаж байна

Спортоор дамжуулан хүүхэд багачуудыг хөгжлийг дэмжих, Монгол Улсад Ти-боллыг хөгжүүлэх үүднээс сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг Баянзүрх дүүрэг хэрэгжүүлж байна. Спортын энэхүү төрлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх  үйлсийг хэрэгжүүлж буй Токү Шима дахь Монгол Улсын Өргөмжит Консул Каваүчи Широг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өнөөдөр өглөө хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хүүхдийн хөгжилд спорт чухал гэдгийг онцлоод цаашид спорСпортоор дамжуулан хүүхэд багачуудыг хөгжлийг дэмжих, Монгол Улсад Ти-боллыг хөгжүүлэх үүднээс сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг Баянзүрх дүүрэг хэрэгжүүлж байна. Спортын энэхүү төрлийг олон улсад түгээн дэлгэрүүлэхтоор дамжуулан олон талт байдлаар хамтран ажиллах сонирхолтой байгааг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хэлсэн үгэндээ онцолсон. Үүний дараа сургагч багш бэлтгэх сургалтын нээлтийн арга хэмжээ болсон юм. Сургалтад Баянзүрх дүүргээс 23 сургууль хамрагдаж байгаа юм.

Ти-болл Монгол Улсад 2019 оноос эхэлж хөгжиж эхэлсэн. Софтбол болон бэйсболын суурь спорт бөгөөд шидэгчгүй софтбол, бэйсбол юм. Бөмбөгийг суурин дээр байрлуулан цохиж тоглодгоороо үндсэн бэйсболоос ялгаатай. Бага насны хүүхдэд зориулсан спорт гэж хэлж болно. Энэхүү спортоор хичээллэснээр мэндлэх хүндлэх ёсонд сурах, биеийн хөгжил зөв болох, багаар ажиллах чадварт сургах, орон зайн баримжаатай болдог гээд үүхдийг олон талын чадварт сургадаг байна.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.