Барилгын салбарын улсын байцаагчид Өмнөговь аймагт ажиллаж байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2026 оны хяналт шалгалтын объектын жагсаалтыг батлах 03 дугаар тушаал болон сайдын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна.

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу хийгдэж байгаа бөгөөд энэ үеэр Ханбогд суманд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 блок барилгад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 24 заалт бүхий албан шаардлагыг дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.