Найман сартай хүүхдийнхээ амийг хохироогоод өөрийгөө егүүтгэх гэж байжээ

Өчигдөр /2026.04.07-08/ шилжих шөнө СХД ээж нь найман сартай хүүхдийнхээ амь насыг хохироосон хэрэг гарсан талаар албаныхан мэдээллээ.
Тодруулбал, 23 настай эмэгтэй гэрээсээ найман сартай хүүхдээ авч гарч, улмаар амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Мөн тухайн эмэгтэй өөртөө гэмтэл учруулж, амиа егүүтгэхийг завдсан аж. Одоогоор уг эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдалд нь эмч нар хяналт тавин ажиллаж байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.


