Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа. Тус шийдвэрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.1.3 дахь заалтад үндэслэн гаргасан бөгөөд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, ...
Өчигдөр /2026.10.21/ Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хөтөлбөр(I-KORP) болох Залуучуудын хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих төсөл(YEPP)-ийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөндлөнгийн үнэлгээний баг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа. Энэхүү хөндлөнгийн үнэлгээнд 2024-2026 оны хооронд хэрэгжсэн Монгол Улсын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ...
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн “100 мянган орон сууц” үндэсний хөтөлбөрийн талаарх нэгдсэн мэдээллийг өнөөдөр /2026.10.21/ танилцуулав. Тодруулбал, Сэлбэ, Шар хад, Солонго 1, 2 гэх төрийн өмчийн 3572 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Ирэх 2027 онд 8238 айлын орон сууц, 2028 онд 11,246 айлын орон сууц ашиглалтад орох бол 2040 он гэхэд 40 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж. Харин хувийн хэвшлийн ...
Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхаарууллаа. Мөн энэ сарын 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтайн зарим, Баянхонгорын хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, ...
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны аравдугаар сарын 21-ний 13:00 цагт и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохиролд 2026 оны есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах аж. Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог. Дэлгэрэнгүй...
2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байранд явагдана. Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ингэхдээ холбогдох бичиг ...
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын байгууллага, хамт олон, ажилтнуудын хөдөлмөр бүтээл, амжилтыг үнэлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, инженер, техникийн ажилтныг жил бүр уламжлал болгон шалгаруулж, шагнадаг билээ. Энэ онд тус салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхт ойн хүрээнд 2025 оны үйл ажиллагааны үр дүн, амжилтаараа тэргүүлсэн шилдгүүдийг тодрууллаа. Шагнал ...
Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын Баатар цолны Алтан таван хошуу, Сүхбаатарын одонг хамтатган гардууллаа. 1921 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үндэсний ...
Өнөөдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгуудыг нээж, иргэдэд нээлттэй болголоо. Ингэснээр аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд иргэд хүрээлэнд алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдэж байна. Түүнчлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн нь тоглолт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаагүй өдрүүдэд иргэдэд нээлттэй байж, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг ...
МИАТ ТӨХК нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр болох City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд тус дэлгүүрээр үйлчлүүлсэн МИАТ-ийн зорчигч хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байгаа аж. City Duty Free нь 2010 онд байгуулагдсан БНСУ-ын татваргүй худалдааны компани бөгөөд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 болон Терминал 2-т үйл ажиллагаа явуулдаг. Тус дэлгүүрээр гоо сайхны бүтээгдэхүүн, ...