С.Зоригийн хэрэгт “Петровис”-ийн Ч.Давааням болон нэр бүхий хүмүүсийг шалгаж байна

Тэртээх 27 жилийн өмнө буюу 1998 оны 10 сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг бусдын гарт амь насаа алдсан хэрэг одоог хүртэл илрээгүй байна.
Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа илрүүлсэн хэмээж Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх хүмүүсийг хилсээр хэлмэгдүүлсэн ч тэднийг гэм буруугүй хэмээж шүүхээс цагаатгасан ч хуулийнхан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа.
Тэгвэл С.Зоригийн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн нэлээн тодорхой сэжүүр олсон байж болзошгүй аж. Тухайлбал, С.Зоригийн аллагын захиалагч Ш.Отгонбилэг агсан хэмээн тухайн үед шуугиж УИХ-ын гишүүн асан, “Петровис”ХХК-ийн ТУЗ-ийн дарга О.Содбилэг олон нийтээс дэмжлэг хүсч байсан.
С.Зоригийн хэрэгт “Петровис”-ийн Ч.Давааням болон нэр бүхий хүмүүсийг шалгаж байна
Хэрэв Ч.Давааням нарын хүмүүс уг хэрэгт холбоотой нь тогтоогдвол Монголын ард түмний тэр болгон ил болоогүй учир холбоосууд эхнээсээ тайлагдаж эхлэх нь ээ.
Эх сурвалж: Erennews.mn