Салбараа бус хүүхнээ хөгжүүлдэг сайд

Засгийн газрын ХЭГ-ын даргаар томилогдсон С.Бямбацогтыг зарим хүн “Салбараа бус хүүхнээ хөгжүүлдэг сайд” гэх болжээ.

Учир нь, мань хүн өмнө нь 2016-2017 онд ХЗДХ-ийн, 2022-2024 онд Зам, тээврийн хөгжлийн, 2024 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад сая Засгийн газрын ХЭГ-ын даргаар томилогдсон. Таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоход гурван салбарын сайд болж, одоо ХЭГ-ыг “атгах”-аар болсон гэсэн үг.

Гэхдээ хачин нь С.Бямбацогт салбаруудаа хөгжүүлээд онцгойрсон юм бол маруухан. Харин дотнын хүнээ хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг нэгэн бололтой.

Тодруулбал, мань сайд өөрийн туслахаар ажиллаж байсан П.Тамир гэгч эмэгтэйг Канад улсад сургасан аж. Ингэхдээ өөрийн хувийн эсвэл компанийнхаа зардлаар бус төсвийн хөрөнгөөр сургасан нь тухайн салбарынхны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн явдал болжээ.

П.Тамирын хувьд С.Бямбацогтын туслахаар цөөнгүй жил ажилласан нэгэн. Гэхдээ зарим “бор шувуу”-ны жиргээгээр зөвхөн ажлын хамтрагчид биш гэлцэх болжээ.

Юутай ч төрийн ордонд туслах явсан бүсгүй гишүүн нь сайдын суудалд заларсны хүчээр гадаад оронд суралцаад ирсэн нь бусад алба хаагчдын “атаа”-г багагүй хүргээд амжсан байна шүү.

Ер нь С.Бямбацогт сайд туслахаасаа гадна өөрийн гэсэн бүхэндээ хариуцсан салбараасаа харамгүй мөнгө “цацдаг” гэдгийг хүмүүс мэддэг. Тэр ч утгаараа мань сайд хүүдээ төмөр замын тендерээс ч өгсөн байсныг олон нийт мэдэж байгаа биз ээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.