Ерөнхийлөгч МАН-ын зодоонд оролцож УИХ-ын даргыг сүрдүүлж эхлэв үү…

МАН-ын дараагийн даргыг сонгох Их хурлын сургаар “том”-чуудын “зодоон” эхэлжээ. Тиймдээ ч дөнгөж өчигдөр буюу энэ сарын 10-нд МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цаг цагдан хорьсон биз.
Учир нь, Ц.Чулуунзагд бол Д.Амарбаясгалангийн ойрын хүн хүн төдийгүй түүнийг МАН-ын гал тогоог базаж байгаа үед ойр шадарлан, ажилладаг нэгэн.
Тэр ч утгаараа Д.Амарбаясгаланд анхааруулга өгч, сүрдүүлэг эхэлж байна гэж МАН-ынхан ч дотооддоо шуугилдаж эхэлжээ.
Харин нөгөө талд МАН-ын даргаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зүтгүүлж байгааг хүн бүр мэдэх болсон.
Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын даргын суудалд гаднаас чулуу шидэж, өөрийн хүнээ дардан замаар, олон нийтийн дэмжлэг хүлээсэн мэт харагдуулж, сонгуулахаар хичээж байгаа нь энэ.
Уг нь МАН улстөрийн хүрээнд хамгийн том хүчин яах аргагүй мөн. Гэхдээ Ерөнхийлөгч бол нам бус байх учиртай. Харамсалтай нь, алим модноосоо хол унадаггүй гэгчээр гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн намынхаа дотоод асуудлаас холдож чадахгүй байгаа бололтой.


