Ач хариулсан үйлдэл буюу П.Наранбаяр сайдын 1.2 тэрбум

Боловсролын сайд П.Наранбаяр хамаарал бүхий “Шинэ Монгол” дунд сургуулийн туршлагыг олон нийтэд “Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг 1.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх нь гэх асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа дэлгэлээ.

Гэтэл мань сайд П.Наранбаяр “Би “Шинэ Монгол” сургуулийн төлөөлөл биш. Та хүн гүтгэж болохгүй. Энэ үгээ буцааж авахыг шаардаж байна” гэх хариултыг өгнө билээ.

Үнэндээ П.Наранбаяр сайдын ХОМ, “Шинэ Монгол” сургуулийн бүртгэл зэргийг харвал нээрээ л хувь эзэмшдэггүй юм билээ л дээ.

Гэхдээ мань сайд өөрөө “2012 онд Японд Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах багш намайг Шинэ Монголд ирж ажиллахгүй биз гэхэд нь би шууд л тэгье гэж хариулсан. Ингээд 2020 оны хоёрдугаар сар хүртэл Шинэ Монгол сургуульдаа ажиллалаа. Шинэ Монгол сургуультай холбогдсон гэвэл бүр 2006 оноос л доо. Тэр үед энэ сургуульдаа ирж лекц уншдаг байлаа. 2010 онд би Шинэ Монгол сургуулийн 10 жилийн ойн баримтат киноны зохиолыг бичиж, кино болгосон нь Галаа багш бид хоёрын харилцааг улам ойртуулсан” гэж ярьсан байдаг. Олон нийт ч П.Наранбаярыг тус сургуулийн захирал гэдгээр нь л мэднэ.

Цагаан дээр хараар бичээгүй л болохоос биш цаагуураа холбоотойг нь бүгд мэддэг болсон. Анх сайд болох үеэс нь л ашиг сонирхлын зөрчил байна гэгдэж байсан. Гэсэн ч томилогдсон.

Гэхдээ томилогдсон ч ашиг сонирхлоо хойш тавиад Монгол Улсын нийт хүүхэд, залуусын боловсролын төлөө ажилламаар байна аа, П.Наранбаяр сайд аа.

Мэдээж тухайн төсөл нь “Шинэ Монгол”-оос эхтэй. Харин бусад сургуульд нутагшуулахын тулд тодорхой хэмжээний төлбөр тооцооны асуудал яригддаг тул төрөөс санхүүжүүлэхээр болсон.

Тиймдээ ч Боловсролын ерөнхий газраас төсөл хэрэгжүүлж буй сургуулиудад өгсөн мөнгө эргээд “Шинэ Монгол”-ын угшилтай сургалтын төв рүү оччихоод байгаа нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.