Үрээ голсон Т.Аубакир өрх бүлүүдийн төлөө ажиллана гэж байх уу

Ерөнхий сайд Г.Занданшатар ямар гээчийн хүмүүжил, хүн чанаргүй хүнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсноо мэддэг байгаа даа.

Монгол Улсын бүхий л гэр бүлийн асуудлыг хамаарах хэмжээний өргөн цар хүрээтэй салбарт УИХ-ын гишүүн Т.Аубакирыг томилсон нь олны анхаарлыг татаж, бухимдлыг нь төрүүлсээр байна.

Учир нь мань Т.Аубакир өмнө нь өөр эмэгтэйг охин үртэйгээ хаяж одсон бөгөөд тэднийг үнсэнд хаясан шалз шиг орхиж, өөр амьдрал зохиогоод ч зогсохгүй, хуулийн дагуу өгөх ёстой тэтгэмжээ ч өгдөггүй байсан хүн.

Харин УИХ-ын гишүүн болмогцоо зүсээ хувилгаж, олны хэл амнаас айсан уу овоорсон тэтгэмжийн мөнгөө өгсөн байдаг. Үүнийхээ араас өгснөө бардамнаж хол, ойрд саймширсан нь охиных нь дургүйг хүргэж, цаадах нь Т.Аубакираар овоглохыг хүсэхгүй байгаагаа цахим орчинд цацаж байв.

Т.Аубакирын охин А.Даяана 2021 онд цахим хуудастаа “Өнөөдрөөс эхлээд миний бие Аубакир гэдэг овгоос албан ёсоор татгалзах шийдвэрийг гаргалаа. Үүнд нөлөөлөх маш олон хүчин зүйлс байгааг та бүхэн анхааралдаа авна уу. Би хэн нэгний бутач эсвэл хаягдмал хүүхэд биш. Манай гэр бүлийнхэнтэй холбоотой ямар нэгэн цуурхал ч мөн адил надад хамаагүй. Би эцгийнхээ талд өсөөгүй учир надад бараг л танихгүй хүмүүс шиг санагддаг гэхэд болно. Тийм болохоор надтай холбож, янз бүрийн худал яриа гаргаж, зарим нэг зүйлсээр гүтгэхгүй байхыг хүсэж байна. Одооноос би хэний ч хүүхэд биш, надтай зөвхөн Даяана болохоор минь хүн шиг харьцаж байхыг хүсэж байна” гэж байв.

Эндээс харвал хэр их гомдол тээсэн болоод эцгийн талаасаа хөндий өсөж, овгоосоо хүртэл татгалзах вэ дээ гэж хэн бүхэнд бодогдоно. Тэгээд ч А.Даяанагийн хувьд өөрийн хичээл, зүтгэл чадвараар цахим орчинд тун идэвхтэй нэгэн бөгөөд гадаад хэл заах, худалдаа хийх зэргээр орлого олдог “од” бүсгүй

Гэтэл эцэг нь гэх эрхэм гишүүн өөрийн амбицаа л бодохоос үр хүүхдээ ч хайхардаггүй гэдэг нь харагдах биз ээ.

Нэгэнт намын шугамаар сайд болсон хойно эрхэм гишүүнд “Эцэг болох амархан ч сайн аав болох хэцүү” гэдэг үгийг даймаар, ахиулаад бас харвал сайд болсныг нь бодоод сайн ажиллаж чадахгүй бол монголчууд огцруулж бас чаддаг шүү гэдгийг даймаар санагдах.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.