Гашуунсухайт боомт дахь ослын улмаас гаалийн нэг ажилтан нас барж, хоёр ажилтан хүнд гэмтжээ

Өнгөрөгч баасан гараг буюу 11 дүгээр сарын 28-нд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод автомашины осол болж, нэг иргэн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ. Мөн хүндэвтэр гэмтсэн хүмүүс ч байгаа аж.

Тухайн осолд өртсөн хүмүүс тус аймгийн Гаалийн албаны ажилчид байжээ. Албаны бүртгэлтэй “Ланд Крузер 76” маркийн автомашин “Портер” маркийн ачааны машинтай мөргөлдсөнөөр уг осол гарсан байна. Ослын шалтгааныг аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Ердөө 1 сэтгэгдэл оруулсан
  1. Зочин ...
    2025-12-02 17:35

    хятад машин бн хятадууд монгол чөлөөтэй машин барьдагын гай

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.