Төрийн орон сууцны корпораци ТӨХХК, Төрийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Төрийн банк болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран иргэдийг орлогод нийцсэн, чанартай орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ТОСК ТӨХХК-ийн орон сууцны төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хэрэглээний болон түрээсийн төлбөрийг “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн сувгуудаар нэг цэгээс хялбар, шуурхай төлөх боломжийг бүрдүүлэх юм.

Мөн иргэдийн орлогод нийцсэн, чанартай орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд орон сууцны төсөл хөтөлбөрийг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлэх хувилбаруудыг судалж, цогц шийдлийг эрэлхийлэх юм. Мөн ногоон хөгжил ба орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөгжлийг дэмжих бөгөөд хөрс болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой санал, санаачилгыг боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тусгалаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.