НЦУГ энэ оны хагас жилийн үйл ажиллагаагаа дүгнэлээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөн боллоо. Хуралд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон даргын зөвлөлийн гишүүд, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нар оролцож, танхимаар 250, цахимаар 11 байршлаас 1381 нийт 1631 алба хаагч хамрагдлаа.

Хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газраас хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Академич, Монгол Улсын Их сургуулийн хүндэт эмерит, профессор С.Нарангэрэл “Харилцаа хандлага-Ёс зүй” сэдвээр алба хаагчдад мэдээлэл өглөө.

Мөн эрхэлсэн ажилдаа бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулав. Удирдлагын зүгээс нийт бие бүрэлдэхүүнд анхаарах асуудлын талаар ажлын чиглэл, зөвлөмж өгч, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлж, хагас жилийн үйл ажиллагаагаа дүгнэлээ.

