Дараах автозамын боомтууд ирэх сард 3 өдөр хаана

Хил хамгаалаах байгууллагаас ирэх сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарийг танилцуулав. Тодруулбал Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт арваннэгдүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана. Тэс, Арцсуурь, Боршоо, Ханх, Ульхан боомтууд арваннэгдүгээр сарын 4, 10, 26-ны өдрүүдэд түр хаах юм байна. Монгол-Хятадын хилийн автозамын Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтууд арваннэгдүгээр сарын 10, 26-ны өдрүүдэд түр хаана гэж мэдээлэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.