Хүчирхийлэгч гэгдэх болсон Б.Эрдэнэсүхийн эхнэр бүлэг хулгай залилан, заналхийлэх гэмт хэрэгт холбогджээ

Олон жил хүчирхийлэлд өртөж, хүнд хэцүү амьдарч байсан тухайгаа олон нийтэд мэдээлэл өгч байсан эмэгтэй өөрөө бүлэг хулгай залилангийн гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагджээ.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх өнгөрсөн 22 жилийн хугацаанд эхнэр О.Нарангарав болон хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан тухай асуудал олон нийтэд ил болсон.
Тэгвэл дээрх хэрэгтэй зэрэгцэн өөр нэг хэрэг мөрдөн байцаах шатанд яваа бөгөөд тун удахгүй шүүх хурал нь товлогдох нь ээ.
Энэ хэрэгт, хохирогч гэгдэж байсан эхнэр О.Нарангарав холбогдсон бөгөөд нөхрийнхөө туслах Ганболдын Энхцэцэг, Болдбаатарын Ариунтунгалаг нарын хамтаар үгсэн хуйвалдаж, бүлэг хулгай, залилан заналхийлэх гэмт хэрэгт шалгагдан, хүнд зүйл ангиар яллагдагчаар татагдаад байгаа аж. Тэдэнтэй холбоотой хэргийг мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл ч байна.


