Алга болсон Ц.Ариунгоогийн маршрутыг 1,200 орчим камерын тусламжтайгаар тогтоосон, шаардлагатай мэдээллийг үнэлж авна

Цагдаагийн ерөнхий газраас сураггүй алга болсон иргэдийг эрэн сурвалжлах ажиллагаа болон хяналтын камерын хүчин чадлын талаар албан ёсны тайлбар мэдээлэл өглөө. Тус газраас мэдээлснээр, иргэн алга болсон тухай дуудлага бүртгэгдсэн даруйд эрэн сурвалжлах санд бүртгэж, цагдаагийн байгууллагаас эрлийн ажиллагааг яаралтай эхлүүлдэг байна.

ЦЕГ “Улсын хэмжээнд жилд дунджаар 2,755, сард 230, долоо хоногт 53, өдөрт 7-8 хүн оршин суугаа газраасаа алга болдог гэх тоон мэдээлэл бий. Цагдаагийн байгууллага дуудлага бүрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, ихэнх тохиолдолд 24-72 цагийн дотор олж тогтоон ар гэрт нь хүлээлгэж өгдөг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 120 мянга орчим хяналтын камер ажиллаж байна. Үүнээс Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар долоон мянга орчим, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтаар 72 мянга орчим камер суурилуулсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс алга болсон иргэний байсан 36 дугаар хороонд 1,200 орчим камер ажиллаж байгаа бөгөөд тухайн иргэний явсан маршрутыг камерын тусламжтайгаар тогтоосон. Харин камерын хяналтын бүсээс гарснаас хойших хэсэгт зорчиж өнгөрсөн 216 тээврийн хэрэгслийн жолоочийг олж тогтоон, тухайн иргэнийг харсан эсэх талаар тайлбар, мэдүүлэг аваад ажиллаж байна” гэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.