Роснефть ОХУ даяар шатахууны борлуулалтад дахин хязгаарлалт тогтоожээ

ОХУ-ын хамгийн том газрын тос олборлогч “Роснефть” Украин газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дахин цохилт (Украин аравдугаар сарын 30-наас ОХУ-ын түлш, эрчим хүчний байгууламжид цохилтоо сэргээснээс хойш долоо хоногийн дотор дор хаяж долоон газрын тос боловсруулах үйлдвэр өртсөн байна) өгч эхэлсний дараа шатахуун түгээх станцуудын борлуулалтад улс даяар хязгаар тогтоосон талаар Өвөр Байгалийн хязгаарын Эдийн засгийн хөгжлийн яам мэдээлжээ. Нэг автомашинд хот дотор 30 л, авто зам дагуух станцад 50 л бензин хүртэл олгох зохицуулалт хэрэгжиж эхэлж байна (Өвөр Байгалийн хязгаарт нэг автомашинд 50 литрээс илүү шатахуун худалдахгүй бөгөөд саванд түлш олгохыг хоригложээ).

Буриадад хотын станцуудаас бензин 30, дизель 50 литр, авто зам дагуу бензин 50, дизель 200 литр хүртэл худалдаж байна. Ижил зохицуулалт Красноярск, Новосибирск болон Карелид хэрэгжиж эхэлжээ.

Цохилт түр зогссон хугацаанд ОХУ-ын шатахууны нийлүүлэлт хэсэгчлэн сайжирсан ч халдлага сэргэснээр бүс нутгуудад хомсдол, борлуулалтын хязгаарлалт дахин гарч эхэлсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.