Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Цогц арга хэмжээ зохион байгууллаа

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн цогц арга хэмжээний нэг хэсэг болох “ABILITY EXPO” арга хэмжээг Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон (МҮЭСТО)-д зохион байгууллаа.

“ABILITY EXPO” бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвхөн дэмжлэг, тусламж хүртэгчээр бус, харин авьяас чадвартай, бүтээмжтэй, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулагч гэдгийг харуулах, хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм.

Арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нар нээж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З. Бауыржан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх төрийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт сэдвээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Т.Энхбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй үйлчилгээ”-ний талаар илтгэл тавьж, салбарын бодлого, үйлчилгээг танилцуулж, итгэл тавьлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байранд зуучлах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах үйлчилгээг иргэдэд үзүүллээ.

▪️Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, хөтөлбөр, үйлчилгээг танилцуулах;

▪️Ажил хайгч иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбох, ажлын байранд зуучлах;

▪️Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, борлуулалтыг дэмжих;

▪️Иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ хүргэх;

▪️Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үр дүнтэй ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

Өдөрлөг арга хэмжээний хүрээнд мөн Баянгол дүүргийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын шинэчлэл, тулгамдсан асуудал, шийдлийн талаар ярилцлаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.