Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагад 2026 оны 10 дугаар сарын 29-ний 19:00 цаг орчимд “Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна” гэх дуудлага бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х бусдын амь нас хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна. Улмаар иргэн Х-гийн хүүхдүүд хэргийг нуун дарагдуулж, хаацайлсан болох нь тогтоогджээ.  Гэмт этгээдийг 10 дугаар сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс сатуулсан байна. Уг этгээд нь амиа хорлох зорилгоор үдээс, хутга зэрэг биедээ авч явж байсныг таслан зогсоож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.