МАН-ын бүлэг Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.11.02/ ээлжит хурлаа хийж байна. Хурлаар Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэж, шийдвэр гаргах гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаар төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсон гэдгийг мэдээлсэн юм. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоног /2026.10.26/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.

Нэгдүгээрт, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээлэл сонслоо. Дэд хорооноос УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу зөвлөмж гаргасныг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулсан.

Хоёрдугаарт, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар иргэдээс санал авсны үндсэнд Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр хийх хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт өөрчлөлтүүд орно. Зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсныг танилцуулсан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.