“The MongolZ” баг “IEM Beijing 2026”-ын шөвгийн дөрөвт шалгарлаа

БНХАУ-ын Бээжин хотноо гурав дахь өдрөө үргэлжилж цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээнй шөвгийн дөрвөн баг тодорлоо.

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд “The MongolZ” баг А хэсэгт нэг ч хожигдолгүй гурав дараалан ялалт байгуулснаар тус тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байна. Тэд хэсгийнхээ эхний тоглолтод Бразилын “Legacy” багийг, хоёр дахь тоглолтдоо Шведийн “HEROIC” багийг, шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын “FURIA” багийг өнөөдөр хожлоо. 

Шөвгийн дөрвийн тоглолтууд энэ Бямба гарагаас эхэлнэ. Манай баг дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг “FURIA”-г буулган авснаар VRS чансааны есдүгээр байрт бичигдэж байгаа юм. Хэрэв тэд энэ тэмцээнд амжилттай оролцвол 2027 оны хоёрдугаар сард зохиогдох томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох боломжтой болно. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.